Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,"Рио Тинто" компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар мэдэгдэл хийнэ
Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсоныг "Туркойз Хилл Ресурс" зарлаад буй.
Энэ дагуу гүний уурхайн үйл ажиллагааны нээлтийн ёслол өнөөдөр болох гэж байна.
Уг үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Монголд ирээд буй "Рио Тинто" компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар оролцож, хамтарсан мэдэгдэл хийх юм.
Эргэн сануулахад, Гүний уурхайн олборлолтын ахлах инженер Э.Одмаа "Уурхайн багийнхан маань өнөөдрийн байдлаар огтлох малталтын түвшин болон олборлолтын түвшний бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. Тэсэлгээ хийхээс өмнөх техникийн бэлэн байдлыг бүрэн хангасан. Мөн олборлолтыг эхлүүлэхэд шаардлагатай 100 орчим километрийн нэвтрэлтийн ажил хийгдсэн" хэмээн 2021 оны арванхоёрдугаар сарын 27-нд хэлж байсан юм.
Түүнчлэн "Оюу толгой" ХХК-ийн Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Уилсон "Огтлох малталтын зөвшөөрлүүд гарч, үйл ажиллагааг эхлүүлбэл найман сарын дараагаас хүдэр олборлоно" гэж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ