Тамирчид гурван алт, нэг хүрэл медаль хүртлээ
“Улаанбаатар-2022” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн сорилго тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчид амжилттай оролцож, гурван алт, нэг хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 53 кг жинд Б.Хулан, 57 кг жинд ОУХМ Х.Болортуяа, 59 кг жинд ОУХМ Б.Шоовдор нар алтан медаль, эрэгтэйчүүдийн 125 кг жинд спортын мастер Б.Нямсамбуу хүрэл медалийн эзэн боллоо.
Тэмцээнд 28 байгууллагын 264 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдий 10 жинд өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ