Тав тухтай хэв маяг 2022 онд ч зонхилно

Интерьер дизайнерууд хэрэглэгчдийн тав тухтай байдлыг чухалчилдаг хандлага нь 2022 онд ч гэсэн үргэлжлэх төлөвтэй байна. “Хэрэглэгчид дулаан мэдрэмж төрүүлсэн, сэтгэл зүйг нь тогтвортой байлгах дизайныг мэргэжилтнүүдээс шаардаж байгаа нь одоо ч, ирээдүйд ч хэвээр байх болно” хэмээн Лос Анжелес хотын Maison Trouvaille интерьер дизайны компанийн үүсгэн байгуулагч Эрик Гарсиа онцолжээ. Мөн гэрийг зөвхөн хооллож, унтаж, толгой хорогдох газар гэх явцуу утгаар ойлгохоо больж, энэ нь мөн таны ажлын байр нь, спорт заал, хичээлийн танхим зэрэг өөрийгөө хөгжүүлэхэд хэрэгтэй орон зай болдгийг санах хэрэгтэй. Тиймдээ ч хүмүүс гэрийнхээ бүхий л булан, тохойг зөвхөн сайхан тохижуулахаас гадна амьдралд хэрэгцээтэй байлгахыг хүсдэг болсон юм. Энэхүү хэрэгцээн дээр тулгуурлан гэр ахуйн цахилгаан барааны компаниуд ч хүртэл бүтээгдэхүүнийхээ дизайн дээр онцгой ач холбогдол өгдөг болжээ.  
Байгалийн элементүүд
How to Bring Natural Décor Elements into the Interior - PRETEND Magazine

Бор өнгөний төрөл бүрийн туяанууд

Интерьер квартиры 2022 – модные тренды и тенденции современного дизайна -  Сочный клуб
Саяхныг хүртэл интерьерийн салбарт олон өнгөний зохицол, хээ болон пастель өнгөнүүд давамгайлж байсан бол энэ жил хүмүүсийн сонирхол илүү шороон бор, шоколадны гүн бор болон карамель өнгө дээр төвлөрөх болно. 1980, 90-ээд онд тус өнгийг дийлэнхдээ улбар шар тавилга, декоруудтай хослуулдаг байжээ. Харин 2022 онд бор өнгийг илүү гүн саармаг өнгөнүүдтэй зохицуулж, баялаг интерьерийг бүтээхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Венец хэв маягтай гипсэн хана

2022 оны интерьерийн гол чиг хандлагуудын нэг бол эртний хэв маягтай хана юм. Хэрэв та Ким Кардашьян болон Йе нарын гэрийг дотроос нь харсан бол  тэдний ханын дизайн Венецийн гипсэн хэв маягтай билээ. “Энэхүү төгс бус, бага зэрэг өө сэвтэй эффект нь байгалийн, зэрлэг мэдрэмжийг төрүүлдэг. Мөн тус хэв маяг нь холоос харахад энгийн атлаа ойртоод үзэхэд маш нарийн, төвөгтэй гадаргуутай байдаг нь надад маш их таалагддаг” хэмээн Ким, Йе хоёрын ханыг урласан интерьер дизайнер Аксель Вервудт онцолжээ.

2022 оны интерьерийн хамгийн том трендүүд (фото 11)

Номын декор эргэн ирсэн нь

Номыг зөвхөн номын тавиур дээр тавьж, ширээний декор болгохоос гадна эртний номуудаар ширээ, тавиур, тэр ч байтугай шат хийх тренд интерьер сонирхогчдын дунд дэлгэрчээ. Хүмүүс энэхүү чиг хандлагыг хэрэгжүүлэхэд заавал номонд дурлагч байх албагүй бөгөөд энэ нь хүний мэдрэмжийг илтгэдэг төгс хэрэгсэл гэх талаас нь бодохыг мэргэжилтнүүд зөвлөсөн байна.
Книги в интерьере, 65 фото. Красивые интерьеры и дизайн


СЭТГЭГДЭЛ БИЧИХ