PUBG: Монголын “Stalwart” баг 7-р байр эзэлж, 70500 доллар хүртлээ

Монголчуудын эчнээ мэдэх цахим спортын нэгэн төрөл болох “PUBG Mobile”-ийн ДАШТ гурван өдрийн турш онлайнаар болж, өндөрлөлөө. Энэ жил дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас “Stalwart Esports” баг оролцсон юм. Энэтхэг эзэнтэй тус багийн хувьд 18 үеийн дараагаар нийтдээ 140 оноо цуглуулж, долдугаар байрт шалгаран 70500 ам.долларын эзэд болсон байна. Харин дэлхийн аваргаар Хятадын “Nova Esports” баг дахин тодорч, 1.530.000 ам.долларын эзэд болсон бол тэдний араас Оросын “Navi Vincere”, Иракийн “Migma Galaxy”, Туркийн “S2G Esports” багууд удаалжээ.

Дэлхийн аваргын шилдэг үнэ цэнтэй тоглогчоор “Nova Esports” багийн “Order” тодорч, 10 мянган ам.долларын шагнал хүртэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ