Манай 15 боксчин тивийн аваргад тулалдана

 Сонирхогчдын боксын 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-30-ны өдрүүдэд Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдана.   Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч М.Баянмөнх, дасгалжуулагч багш Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, С.Эрдэнэбат нарын удирдлага дор оролцохоор явлаа.   
Манай баг, бүрэлдэхүүн:   
Эрэгтэйчүүд:  48 кг жинд О.Өнөболд 51 кг жинд Х.Азбаяр 54 кг жинд Д.Ганболд 57 кг жинд Г.Лундаа 60 кг жинд Б.Буяндалай 63.5 кг жинд Б.Төгөлдөр 67 кг жинд А.Жандос 75 кг жинд Б.Гантулга  Эмэгтэйчүүд:  48 кг жинд Б.Жанаргуль 50 кг жинд А.Хулан 52 кг жинд Б.Мөнгөнсаран 57 кг жинд М.Намуун /жин өгссөн/ 60 кг жинд Г.Бадмаараг 63 кг жинд М.Цэцэгдарь нар эх орноо төлөөлөн тивийн рингэнд тулалдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ