Коронавирусийн шинэ хувилбарууд гарч ирэх магадлал бий


 

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адан Гебрейесус коронавирусийн шинэ шинэ хувилар гарч ирж болох юм хэмээн үзэж байна гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна.

“Цар тахал дуусаагүй байгаа бөгөөд омикрон-штамм дэлхийд ер бусын хурдатай тархаж буй нөхцөлд шинэ шинэ хувилбар гарч ирэх магадлал бий” гэж тэр хэлжээ.

Үүнээс гадна, ДЭМБ-ын тэргүүн вакцин болон COVID-19-ийн эсрэг тэмцэх бусад хэрэгслийг тэгш хуваарилахыг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалсан байна.

Омикрон хувилбар тархаж буй нөхцөлд вакцин тариулах нь “хэзээ хэзээнээс илүү чухал юм” гэж тэр онцлон тэмдэглэжээ.

Дэлхийн хамтын нийгэмлэг бүр энэ 2022 онд коронавирусийн цар тахлыг дуусгавар болгож чадна гэж үзэж байгаагаа ДЭМБ-ын ерөнхий захирал өмнө нь илэрхийлж байсан юм.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ