МАН-ын Удирдах зөвлөл Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдаар томилох саналыг дэмжив

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдаар томилох саналыг дэмжсэн байна.


Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хурлаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн юм. 


Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, JCI  Олон улсын байгууллагад ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ. 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан бол 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байв. Улмаар 2020 оноос ШӨХТГ-ын даргаар ажиллаж буй юм.


Ташрамд дурдахад, 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэсэн заалт орсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ