БОАЖ-ын сайдад Б.Бат-Эрдэнийг томилохоор болжээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2022.01.17/ болж, БОАЖ-ын сайд Н.Уртнасанг багаар нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Тодруулбал түүнтэй хамт дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн дарга Д.Ганболд нарыг ч мөн чөлөөлсөн байна. Тэгвэл түүний оронд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилохоор МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар дэмжжээ.
Ерөнхий сайд БОАЖ-ын сайд томилох асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, маргааш чуулганаар оруулж тангараг өргүүлэх гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ