Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг жүдогоос зодог тайлж, холимог тулаанд хүч үзнэ

Хөдөлмөрийн баатар Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийн цолны найр өчигдөр болжээ. Токиогийн олимпын анхны медалийг эх орондоо авчирсан түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан юм.

Тив, дэлхийд Монгол Улсын нэрийг гарган 16 жил жүдо бөхөөр хичээллэсэн М.Уранцэцэг цолны найран дээрээзодог тайлж, UFC, холимог тулаанд хүч үзэх болсноо мэдэгджээ.

Тэрбээр “Өнөөдөр миний хайрлаж хүндэлдэг бүх хүн иржээ. Би өнөөдөр та бүхэнд маш том шийдвэрийг хэлэх гэж байна. Би өнөөдөр жүдогийн амьдралаа орхиж байна. Дахин жүдо барилдахгүй. Ингэж хэлэхээр хэцүү байна. 16 жил жүдо бөхөөр хичээллэж, сайхан хамт олон, найз нөхөдтэй боллоо бүгдэд нь баярлалаа. Үе үеийн багш нартаа баярлалаа. Үүнээс хойш холимог тулааны UFC-д орохоор болсон. Тун удахгүй та бүхэндээ аваргын бүсийг авчрах болно гэдгээ амлая. Нийт жүдогийнхоо хамт олон баярлалаа. Хайртай аав ээж, хайртай багшдаа баярлалаа” хэмээн хэлсэн байна.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат М.Уранцэцэг 2009 оноос хойш Ази тивийн болон ДАШТ-ний аварга, хошой медалийн эзэн болж, 2021 онд Токиогийн олимпоос Хүрэл медаль хүртсэн юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ