Омикрон-штаммын шинэ тэмдэгүүд нэмэгдэж байна
2021 оны арваннэгдүгээр сард илэрсэн коронавируст халдварын омикрон-штамм нь дэлхийд улам их тарж, COVID-19-ийн зонхилох хувилбар болж байгааг ДЭМБ-ын шинжээчид анхааруулж байна. Өвчтөнүүдийг 00-ийн өрөөнд байнга шахуу ороход хүргэдэг хоёр шинж тэмдгийг тэд онцлон дурджээ.
Амьсгаадах, амьсгалахад хэцүү болох, ядрах, булчин юмуу бүх бие өвдөх, толгой өвдөх, хоолой өвдөх, хамар битүүрэх юмуу нус гоожих шинж тэмдэгт онцгой анхаарал хандуулахыг эмч нар хэлж байна. Эдгээр “дохио” нь халдвар авсаныг цаг алдалгүй таньж илрүүлэхэд туслаж болох юм. Зарим өвчтөн суулгах юмуу бөөлжих боллоо гэдэг байна.
Үүнийг дагалдаад их халуурч, байнга ханиалгаж, түүнчилэн үнэр юмуу амт мэдэхээ болих юмуу ямар нэг байдлдаар өөрчлөгддөгийг эмч нар тэмдэглэжээ. COVID-19-ийн бусад штаммаар өвчлөөд эдгэрсэн хүмүүс омикронаас хамгаалагддагүй учир, хамгаалалтын бүхий л шаардлагатай арга хэмжээг мөрдөж, халдвар авсан байж магадгүй хэмээн сэжиг төрвөл эмнэлгийн тусламж авах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд бас онцлон сануулж байна.
Британийн “Expess” сонин эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн хэлснийг иш татахдаа, хүний арьсан дээр илэрдэг гурван онцлог шинж тэмдгийг цохон заагаад, үүнийг эмч нар омикроны халдвар авсантай холбон үзэж байгаа аж. Хэрвээ хүмүүс ийм шинж тэмдэгүүд илэрвэл, халдвар авсан эсэхийг тодруулахын тулд шинжилгээ хийлгэх хэрэгтэй юм.
Эхнийх нь хөлсний цэврүүтэй адилхан гэнэ. Хүний биеийн багаахан хэсэгт хаана ч хамаагүй гардаг бөгөөд олонхидоо гар, хөл болон тохойны хавьд гардаг байна. Ийм бижрүү их зангатнаж, түүнчилэн нэлээд жигд биш, гадна төрхөөрөө адил биш байдаг аж.
Хоёр дахь нь өвөрмөц маягийн чонын хөрвөстэй адилхан. Бижрүү нь овгор гүвдрүү маягтай байдаг байна.
Гурав дахь илрэл нь “хуурамч хөлдөлт” маягийн шинжтэй байдаг гэнэ. Арьсан дээр улаан өнгийн эмзэг толбо гардаг бөгөөд энэ нь багаахан булдруу маягийн байдаг байна. Харин энэ тууралт нь загатнадаггүй аж. Ингэхдээ энэ тууралт залуу хүмүүст илүүтэй илэрдэг байна.
“Microsoft” компанийг үндэслэгч, тэрбумтан Билл Гейтс энэ жил коронавирусийн илүү халдвартай штамм бий болох магадлал байгаа эсэхийг хэрхэн үзэж байгаагаа өөрийн Twitter-аккаунтад бичжээ.
Омикрон-штаммаас олон хүнд “наад зах нь нэг жилийн” дархлаа тогтож байгааг Гейтс дурдсан байна. “Бид коронавирусээс сэргийлэх вакцин жил бүр тариалухад хүрэх байх” гэж тэр цохон заажээ.
Омикрон-штаммын давалгаа намжихаар дэлхийд коронавируст халдварын тоо буурна гэж Гейтс өмнө нь таамаглаж байсан юм. Вакцин тариулаагүй иргэдийн дунд өвчний олонхи хүнд тохиолдол гарна гэж тэрбумтан үзэж байна. Гэхдээ Гейтс коронавирусийн давалгааны дараа өвчлөл буурна хэмээн таамаглажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ