COVID-19-ийн дараа эсрэг биетүүд аюултай болж таарчээ

Зүрхний хүрээлэнгийн эрдэмтэд COVID-19-өөр өвчилж эдгэрсэн хүмүүсийн эсрэг биетүүд аюултай болохыг илрүүлсэн байна

COVID-19-өөр өвчилж эдгэрсэн хүмүүст бий болдог эсрэг биетүүд эрхтнүүд болон биеийн зөөлөн эдийн эрүүл эсүүдийн эсрэг ажилладаг чадвартай  болж таарчээ.  Лос-Анжелoсийн Зүрхний хүрээлэнгийн судлаачдын багийнхан “Journal of Translational Medicine” сэтгүүлд энэ тухай бичсэн байна.

Хүнийг коронавирусээр өвчилж эдгэрснээс хойш хэдэн сарын дараа  буруу ажиллаж, аюултай болж болох эсрэг биетүүдийн түвшин нэмэгддэгийг эрдэмтэд илрүүлжээ.

Тухайлбал,  вакцин гарахаас өмнө халдвар авч эдгэрсэн 177 эмнэлгийн ажилтанд архаг үрэвсэл үүсгэж, үе, арьс, мэдрэлийн тогтолцоог гэмтээсэн байж болох тогтвортой эсрэг биетүүд хагас жилийн турш илэрч байсан байна.

Коронавирусийн омикрон-хувилбар үндсэн эсрэг биетүүдийн өмнө тэсвэртэйг Германы Геттингений хүнтэй төстэй сармагчны судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд өмнө нь илүүлжээ.  Өвчилж эдгэрсэн хүмүүсийн эсрэг биетүүд омикрон-хувилбарыг чухамдаа дарангуйлдаггүйг судалгаа харуулсан байна. BioNTech-Pfizer  вакцины  хоёр тун  тариулсны дараа эсрэг биетүүдийн үр нөлөө нэлээд буурч байсан нь харагджээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ