С.Керри санал асуулгыг тэргүүлж байна

       ""Голден Стэйт Уорриорз" багийн холбогч Стефен Керри, "Брүүклин Нетс" багийн довтлогч Кевин Дюрант нар 2022 оны NBA-гийн "Бүх оддын тоглолт"-ын санал хураалтыг тэргүүлж байна" гэж шинжээч Шэмс Чарания мэдээллээ. Стефен Кэрри "Өрнөд" бүсийн тоглогчдоос хамгийн олон буюу 2,584,623 санал аваад буй бол Кевин Дюрант "Дорнод" бүсийг 2,360,435 саналаар тэргүүлж байна. Тэдний ард "Милуоки Бакс"-ын Яннис Адетокунбо 2,145,835 саналаар бичигджээ. 
Одоогийн байдлаар "Бүх оддын тоглолт"-ын гарааны таван тоглогч:   
   "Өрнөд": Никола Йокич, Леброн Жеймс, Пол Жорж, Стефен Керри, Лука Дончич.                    
        "Дорнод": Жоэл Эмбиид, Кевин Дюрант, Яннис Адетокунбо, ДеМар ДеРозан, Жеймс Харден.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ