ТОМИЛГОО : Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нарыг ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит буй хуралдаанаар шинээр байгуулагдаж буй Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа. 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭнхАмгалан, Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, нарт түр хугацаагаар давхар хариуцуулахаар болжээ.  

Тохирсон ёсоор Засгийн ээлжит бус хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ТНБД-ын түр орлон гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнэ, Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нарыг томилжээ. 

Arslan.mn

Дашрамд дурдахад ТНБД-ын албан тушаал нь төрийн дээд албан тушаал учраас олон жил ажилласан, туршлагатай төрийн жинхэнэ албан хаагчийг томиолдог боловч энэ удаад хоёр шинэ яамдын ТНБД нарыг хууль бусаар шууд томилж болохгүй байсан учраас үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. 

 

 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ