Вакцины IV тунг сайн дураар хийлгэх асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар:

  • Covid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
  • Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зэрэг арга хэмжээг хэлэлцэнэ.
Өнөөдрийн хуралдаанаар нийтийн өндөржүүлсэн байдлыг шинэчлэн баталжээ. Мөн гуравдугаар тун омикрон хувилбараас сайн хамгаалж байна гэсэн судалгаа гарсан тул вакциныг идэвхжүүлнэ гэдгээ албаныхан мэдээлэв. Мөн өнөөдрөөс вакцины дөрөвдүгээр тунг сайн дураар хийлгэж болох эсэх асуудлаар хуралдаан үргэлжилж байна.

Эргэн сануулахаа, өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрөөс хариуцна. Үүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн төслүүдээс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ