Амстердамд иргэд цагдаа нартай мөргөлджээ

       Голландын нийслэл Амстердамд цагдаа нар, ковидын хязгаарлалтын эсрэг жагсагч иргэдийн хооронд хэд хэдэн мөргөлдөөн гарав. Өмнө нь тус хотын захиргаа, прокурорын газар, цагдаа нар нэгдүгээр сарын 2-нд COVID-19-ийн хязгаарлалтын эсрэг жагсаал зохион байгуулахыг эрс хориглож, хэрвээ жагсвал оролцогчдын тоог 3,5 мянгаар хязгаарлахаар төлөвлөжээ. Харин жагсаал зохион байгуулагчид 25 мянган хүн хамруулж, бүтэн жилийн турш жагсах төлөвлөгөөтэй байсан аж. Ингээд ням гарагийн үдээс хойш олон мянган жагсагч Музейн талбайд цуглаж, улмаар хотын дундуур жагссан байна.  Тэд дэлгүүр, кафены үйл ажиллагааг нээж, хязгаарлалтыг цуцлан, эрх чөлөөтэй байлгахыг шаардав.               Мөргөлдөөн зарим жагсагч тогтоосон замаас нь цааш явахыг хүссэнээс үүдсэн ба цагдаа нар иргэд рүү нохой турхирчээ.                                                        
   Голландын эрх баригчид COVID-19-ийн омикрон хувилбарын тархалттай холбогдуулан 12-р сарын 19-нөөс нэгдүгээр сарын 14-ний хооронд хөл хорио тогтоогоод буй. Зайлшгүй шаардлагатай бараа худалддаг газруудаас гадна кино театр, музей, биеийн тамрын болон бусад спорт танхимыг эс тооцвол дэлгүүр, баар, кафе, ресторанууд бүгд хаалттай. Мөн үсчин, гоо сайхны салон, захууд ажиллахгүй, хүнсний дэлгүүр, эмийн болон номын сан, шатахуун түгээх станц, жолооны дамжаанууд онгорхой. Дунд сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, насанд хүрэгчдэд боломжтой бол гэрээрээ ажиллахыг зөвлөж буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ