Билл Гейтс дэлхийг юу аварч чадах тухай ярьжээ


Ногоон эдийн засаг бүхий аж үйлдвэрийн шинэ хувьсгал манай гарагийг аварч чадна гэж “Microsoft” корпорацын тэргүүн Билл Гейтс мэдэгджээ.

“Бидэнд хүнсний ногоо тариалах, эд зүйлс үйлдвэрлэх, ийш тийш явах, цахилгаан эрчим хүч боловсруулах, хүлэмжийн хий ялгаруулахгүйгээр бидний байшин барилгыг халаах болон сэрүүцүүлэх шинэ арга хэрэгтэй байна” гэж Гейтсийн хэлснийг хэвлэлд иш татан дурджээ.

Корпорацууд өгсөн амлалтаа биелүүлэх цаг дууслаа гэж тэр бас мэдэгдээд, 2022 онд янз бүрийн орны эрх баригчид ногоон эдийн засагт шилжих шилжилтийг хурдасгах загварууд бий болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Дэлхий цэвэр технологийн  асуудалд түүний эхэнд л явж байна хэмээн Гетс таамаглаж байна.

Коронавирусийн шинэ штаммуудаас болоод цар тахлын төгсгөл ойрхон биш гэж Билл Гейтс өмнө нь мэдэгдсэн юм. Гэвч дараа жил түүний аюултай үе дуусна гэж тэр үзэж байна. Хоёр жилийн дараа хүмүүс намар бүр тарилга хийлгэх үедээ л вирусийн тухай эргэн санах болно хэмээн найдаж байгаагаа тэр илэрхийлжээ.  

Б.Атар

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ