2022 оны дэлхийн залуучуудын хоккейн АШТ-ийг хойшлуулав
Зарим багт коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан 2022 оны Дэлхийн залуучуудын хоккейн аварга шалгаруулах тэмцээнийг (АШТ) хойшлуулжээ.
Орос, Словакийн шигшээ багийн тоглолтыг цуцласан нь арванхоёродугаар сарын 29-нд тодорхой болсон юм. Олон улсын хоккейн холбооны (IIHF) дүрмийн дагуу оросын багт 0:1-ийн техникийн хожигдол өгсөн байна.
17 настай Матвей Мичковын коронавирусийн шинжилгээ эерэг гарсныг бас мэдээлжээ. Оросын багт нийтдээ хоёр тоглогч халдвар авсан байна. Тамирчид, түүнчилэн тэдэнтэй ойр байсан эмчийг тусгаарлажээ.
АНУ, Чехийн шигшээ багийн тоглогчдын шинжилгээ эерэг гарсан учир арванхоёрдугаар сарын 28, 29-нд бас хоёр тоглолтыг цуцласан юм. Хоёр багт бас техникийн хожигдол өгсөн байна.
Дэлхийн залуучуудын хоккейн АШТ арванхоёрдугаар сарын 26-наас нэгдүгээр сарын 5-нд канадын Эдмонтон, Ред-Дир хотод болох ёстой байсан юм. Оросын баг хэсэгтээ АНУ, Швед, Словак, Швейцарын багтай тоглох байжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ