12 настай хүү оюуны чадавхиараа Эйнштейнийг гүйцжээ
Английн сурагч Барнаби Суинберн Зул сарын баяраар аав, ээжээсээ хоёр бэлэг – Менсийн IQ-тест болон криптовалют өгөхийг хүсчээ. 12 настай жаал хүү тестээр хамгийн дээд буюу 162 балл авсан байна. “Bristol Post” сонинд ингэж бичжээ.
Түүний авсан балл Дэлхийн хүн амын 99 хувийнхаас дээгүүр байна. Оюуны чадавхийн түвшингээр тэр Альберт Энйштейнийг ч гүйцэж, харин харьцангуйн онолыг нээгчийн IQ 160 балл байсан гэж үздэг бөгөөд дэлхийн дундаж үзүүлэлт 100 балл байдаг байна. Тийнхүү жаал хүүг оюуны өндөр чадамжтай хүмүүсийн томоохон байгууллага болох Менсийн нийгэмлэгт авчээ.
Хүү криптовалютын зах зээлийг сонирходог, гэхдээ өөрийн токентай байхад түүний нас хэтэрхий бага юм гэж ээж нь хэлсэн байна. Зул сараар тэр мөнгөтэй дугтуй авсан бөгөөд үүнийгээ криптовалют болгох санаатай байгаа ажээ. Гэхдээ дугтуйнд хэдий хэр мөнгө байсан, бяцхан суут хүү ямар криптовалютад мөнгөө оруулахаар хүсч байгааг ээж нь тодруулж хэлээгүй байна.
Хүү математик, хими сонирходог аж. Ирээдүйд тэр программист болохыг мөрөөддөг, харин одоогоор их сургуулийн дамжаанд сурч байгаа бөгөөд Оксфордод элсэх бодолтой байгаа ажээ.
Лондон хотын өөр нэг оршин суугч хоёр ойтой Исайя Гьямфи хүү англи, испани, францаар уншиж, бичиж, тоолж чаддаг байна. Миний хүү саяхнаас ганц хоногийн дотор японоор 40 хүртэл тоолж сурсан гэж Гьямфигийн ээж 30 настай Жазель Андерсон ярьжээ. Одоо хүү дөрвөн хэлэ ямар нэгэн хэмжээгээр мэддэг байна. Хүү маань найман сартай байхдаа аливаа мэдээллийг түргэн зуур ойлгодгийг би мэддэг байсан бөгөөд тэр үсгийг амархан цээжилж, хэлдэг байсан юм гэж ээж нь ярьжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ