Хятадад “COVID-19”-ийн дотоодод халдварласан 162 тохиолдол бүртгэгджээ
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эх газарт ням гарагт “COVID-19”-ийн дотоодод халдварласан 162 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 152 нь Шэньси мужид, долоо нь Гуанси мужид илэрсэн бол Жэжян, Гуандун, Сычуань мужид тус бүр нэг тохиолдол илэрсэн байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд мужийн түвшний засаг захиргааны есөн бүс нутагт халдварын 38 тохиолдол зөөвөрлөгдөн иржээ. Мөн эх газрын гаднаас дөрвөн сэжигтэй тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн бол халдвараар нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
Ингэснээр Хятадын эх газарт ням гаргийн байдлаар халдварын 101277 тохиолдол илэрснээс 94483 хүн эдгэрч, 4636 өвчтөн нас баржээ. Одоогоор нийт 2158 хүн эмчлүүлж байгаагаас 13 хүний биеийн байдал хүнд байна. Түүнчлэн ням гарагт халдварын шинж тэмдэггүй 27 тохиолдол илэрсэн нь бүгд эх газрын гаднаас зөөвөрлөгдөн иржээ.
montsame.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ