Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар Нийтийн сонсгол зохион байгуулна
Улсын Их Хурлын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороонд Нийтийн сонсгол зохион байгуулах саналаа 11-р сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын даргад албан бичгээр ирүүлжээ.
Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар тогтсон байна.
Нийтийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагын төлөөлөл “Нийтийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж, 12 дугаар сарын 28-ны 17.00 цагаас өмнө galsanbatb@parliament.mn имэйл хаягаар бүртгүүлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ