Л.Мессигийн дугаартай бараг сая ширхэг футболк зарагджээ
"Месси бол агуу хөрөнгө. Арилжааны хувьд түүний нөлөө үнэхээр гайхалтай. Бид өнгөрсөн жил бусад багаас илүү олон өмсгөл зарсан гэж би бодож байна. Энэ жилийн хувьд ч мөн адил байх. Энэ бол мэдээж хамгийн шилдэг өмсгөл, эрэлт нь хамгийн багадаа 30-40 хувиар өссөн болов уу. Ер нь эрэлт асар их бий.
Хэрэв бид илүү олон футболк хийж чадсан бол тэр хэмжээгээрээ зарах байсан" гэж "Пари Сен Жермен"-ий ивээн тэтгэх асуудал эрхэлсэн захирал Марк Армстронг ярьжээ.
34 настай Л.Месси энэ улиралд 15 тоглолтод зургаан бөмбөг оруулж, дөрвөн оновчтой дамжуулалт өгөөд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ