Д.Влахович 33 дахь бөмбөгөө оруулав

     Италийн Сери А-гийн 18-р тойрогт "Фиорентина", "Сассуоло"-той 2:2-оор хайнцлаа. Тоглолтын 51 дэх минутад "Фиорентина"-гийн 21 настай серб довтлогч Душан Влахович өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулснаар жилийн өмнө "Ювентус"-т алба хашиж байхдаа алдарт Криштиану Роналдугийн тогтоосон 33 гоолын амжилтыг давтжээ. Энэ Италийн АШТ-ий бүх цаг үеийн түүхэнд гуравдугаарт орох үзүүлэлт юм. Португали, серб хөлбөмбөгчдийн өмнө 1933 онд "Ювентус"-ын Феличе Борель 41, 1950 онд "Милан"-ы швед тоглогч Гуннар Нордаль 36 гоолоор бичигдэж буй.                      Д.Влахович энэ улиралд 18 тоглолтод 16 бөмбөг оруулаад байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ