Монгол Улс, ОХУ оюуны өмчийн салбарт хамтран ажиллана

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Холбооны Оюуны өмчийн албаны дарга Григорий Петрович Ивлиев нар “Монгол Улсын оюуны өмчийн газар, Оросын Холбооны Улсын Холбооны оюуны өмчийн алба Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Гарын үсэг зурах ёслол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд болсон юм. Энэхүү баримт бичгээр нь талуудын улсын оюуны өмчийн тогтолцоо болон оюуны өмчийн хууль тогтоомжийн талаарх мэдээлэл солилцох, цахим мэдүүлэг, блокчэйн технологи, хиймэл оюун ухаан зэрэг талуудын цахимжуулах зорилтын хүрээнд шилдэг туршлага солилцох асуудлыг зохицуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ