Б.Чулуудай: Аавыг минь хилс хэрэгт гүтгэлээ, би эцсээ хүртэл тэмцэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч асан Э.Бат-Үүл нарын хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал өндөрлөж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. Шүүхээс Нийслэлийн Засаг асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноож, түүний хүү Б.Чулуудайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулсаны дараа Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай хэвлэлд тодруулга өглөө.
Тэрээр "Юуны өмнө сурвалжлагч та бүхнийг нөхцөл байдлыг бодитой байдлаар дүгнэж дамжуулаарай гэж хүсэж байна. Өнөөдөр аавыг минь хилс хэрэгт гүтгэлээ. Хийгээгүй хэрэг, өөрөө ч мэдээгүй байсан хэргийнх нь төлөө Улаанбаатар хотын удирдлагуудаас хохиролтой гэх нэхэмжлэл гаргасны дагуу дөрвөн жилийн хорих ял өглөө. Бид хоёрыг анх цуг ялласан. Гэхдээ шүүхээс миний хэргийг сайн нягталж үзээд хэрэгсэхгүй болгосон.
Би аавынхаа төлөө тэмцэх болно. Үнэхээр шударга бус байна. Үнэндээ энэ хэрэгт оролцоогүй, болж байгаа үйл явдлыг ч мэдээгүй байсан. Үнэхээр шударга бус үйл явдал болж байна. Бид давж заалдах болно. Эцсээ хүртэл тэмцэх болно.
Аав минь надад ийм захиасыг дамжуулж, уншиж өгье. Аав минь “Хэрэг, хохирол хоёрыг над дээр зохиолоо. Гэхдээ би шударга ёсны төлөө тэмцэх болно. Шүүхийн хараат бус байдлын төлөө тэмцэнэ. Би улс төрийн тэмцэл хийж байх хугаацандаа хэнийг ч гүтгэж гутаан доромжилж байгаагүй. Монголын ардчилал ялах болно” гэж хэлүүллээ. Миний аав гуч гаруй жил улс орны төлөө тэмцсэн. Энэ тэмцэл үргэлжилж заавал ялах болно. Энэ хэргийг зохиож, хийлцсэн хүн болгонтой нэгийгээ үзэж, арга хэмжээ авах болно” гэлээ.
itoim.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ