Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өсжээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 10.5 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өсжээ. Үүнд  хүнсний бараа, ундаа, усны үнэ 18.7 хувь, мах, махан бүтээгдэхүүн 22 хувь, согтууруулах бус ундааны үнэ 11 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ зургаа хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ таван хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ нэг хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 19.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний "сагс"-нд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг багцалж Үндэсний статистикийн хороо судалгаа авдаг байна. Үүний  200 нэр төрлийн бараа нь импортын бараа юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ