Омикрон хувилбарын оргил үеийг тогтоожээ
"Омикрон хувилбар илэрсэн газар вирус маш хурдацтайгаар тарж, олон тооны тохиолдол илэрсэн" гэж хэлсэн тэр, хамгийн үр дүнтэй арга хэмжээ нь вакцинжуулалт болохыг онцоллоо. Тэрчлэн вакцинууд уг хувилбарыг тодорхой хэмжээгээр эсэргүүцдэг нь нэгэнт нотлогджээ. Коронавирусийн олон мутацийн зарим нь Майкл Райаны санааг зовоож буй гэнэ.
Африкын өмнөд хэсэгт тархсан коронавирусийн B.1.1.529 омгийг ДЭМБ 11-р сарын 26-нд грек цагаан толгойн omicron үсгээр нэрлэсэн билээ. ДЭМБ-ын мэдэгдэлд "Олон тооны хувилбарын зарим нь анхаарал татаж байна" гэж мэдэгджээ.
Омикроны гол төв нь Африкын өмнөд хэсэг ба халдварлагсдын хамгийн олон нь ӨАБНУ-д илэрсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ