БӨРТЭ ЧОНО 2021: М.Уранцэцэг 2021 оны шилдгийн шилдэг тамирчин болжээ

Спортын салбарын шилдгүүдийг шалгаруулах "Бөртэ Чоно-2021" наадам өчигдөр боллоо.

Тус наадмын шилдгээр тодорсон зургаан тамирчнаас Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг нийт авсан оноогоороо тэргүүлж, 2021 оны Монголын шилдэг тамирчнаар тодрон шилжин явах цомын эзэн боллоо. Тэрбээр санал асуулгад 142 оноо авсан бол арын өрсөлдөгч Ц.Цогтбаатар 125 оноотой байжээ.

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийн хувьд 2021 он онцгой жил байв. Тэрбээр зургаадугаар сард Будапешт хотноо болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол сар гаруйхны дараа Токиогийн олимпын наадмаас Монголын багийн эхний медалийг эх орондоо авчирсан билээ. Улмаар нэг жилийн дотор олимп, дэлхийн дэвжээнээс медаль зүүсэн анхны тамирчин болсон юм. Мөн Тбилиси, Ташкентын Их дуулгад дараалан түрүүлсэн билээ хэмээн Монголын Үндэсний Олимпын хорооноос мэдээллээ.

"Бөртэ Чоно-2021" наадамд шилдгээр шалгарсан тамирчид:

Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ