Мөнгөний бодлогын зөвлөл пүрэв гарагт хуралдана

Мөнгөний бодлогын зөвлөл улиралд нэг удаа хуралдан, бодлогын хүүтэй холбоотой шийдвэр гаргадаг.

Хамгийн сүүлд буюу есдүгээр сард гаргасан  шийдвэртээ бодлогын хүүг 6 хувьд хэвээр үлдээн, урт хугацаат репо санхүүжилтийг энэ оныг дуустал 100 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмсэн юм.

Энэ шийдвэрийг гаргах үед буюу 2021 оны наймдугаар сард жилийн инфляц улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатарын хэмжээнд 9.1 хувь байв.

Харин аравдугаар сарын байдлаар 9.7 хувь болж өслөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ