Г.Болор-Эрдэнэ ДАШТ-д тав дахь удаагаа түрүүллээ

Пара таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ Турк улсын Станбул хотод үргэлжилж байна. Тус тэмцээнээс Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ тав дахь алтан медалиа хүртэв. К44 ангиллын 63 кг-д өрсөлдсөн тэрээр 2014, 2015, 2017, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан юм.   Ес дэх удаагийн тус тэмцээнд манай тамирчид дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, П.Тэмүүжин нар оролцож байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ