2021 оны "Шилдэг эрэгтэй тоглогч"-оор А.Тэмүүжин тодорлоо
Монголын хөл бөмбөгийн холбооноос оны шилдгүүдээ шалгаруулдаг "Алтан бөмбөг" ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Алтан бөмбөгийн хамгийн нэр хүндтэй, том шагнал болох 2021 оны "Шилдэг эрэгтэй тоглогч"-оор "Атлетик 220" болон Монголын Үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч А.Тэмүүжин анх удаа тодорлоо.
Харин 2021 оны "Шилдэг эмэгтэй тоглогч" Алтан бөмбөгийн эзнээр Арвис клуб болон Монголын Үндэсний Эмэгтэйчүүдийн шигшээ багийн довтлогч Ө.Ундрах анх удаа тодорчээ.
2021 оны шилдэг 11 тоглогч:
Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ - Атлетик 220
Хамгаалагч: О.Даваадэлгэр - Дэрэн
Хамгаалагч: О.Мөнх-Оргил - Дэрэн
Хамгаалагч: Г.Бат-Оргил - Улаанбаатар Сити
Хамгаалагч: Т.Дөлгөөн - Дэрэн
Хагас хамгаалагч: А.Тэмүүжин - Атлетик 220
Хагас хамгаалагч: Х.Цэнд-Аюуш - СП Фалконс
Хагас хамгаалагч: Б.Батмөнх - Дэрэн
Хагас хамгаалагч: А.Дөлгөөн - Дэрэн
Довтлогч: Б.Балжинням - Улаанбаатар
Довтлогч: Н.Наранболд - Атлетик 220
- 2021 оны "Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч"-аар Атлетик 220 клубийн дасгалжуулагч Б.Гарьдмагнай хоёр дахь жилдээ дараалан
- 2021 оны "Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч"-аар "Эмэгтэйчүүдийн лиг"-ийн аварга UBC клубийн дасгалжуулагч В.Мөнхжаргал хоёр дахь удаагаа тус тус тодорлоо.
Эх сурвалж: Монголын хөл бөмбөгийн холбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ