Сибирийн -60 хэмд "зомби" түймэр дүрэлзэж байна
Сибирийн -60 хэм хүрч буй эрс тэс уур амьсгалд "зомби" түймэр дэгдэж, цасаар хучигдсан хөрсөн дор халуун гал ассаар байгааг SiberianTimes мэдээллээ.
Зомби түймэр гэдэг нь газрын доорх ялзарсан ургамал бүхий хөрс буюу хүлрээс үүдэлтэй. Галд шатамхай хүлрийн түймэр агаарт их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг сөрөг талтай.
Зун хээрийн түймэр дэгдэж байсан Оймяконоос баруун тийш 3.6 км зайд уг түймэр гарчээ. Якут болон Оймяконд өнгөрсөн зун 80 мянган км.кв талбай түймэрт шатсан билээ.
gogo.mn Эх сурвалж: SiberianTimes, ЭЦА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ