АН “Хүний эрхийн төлөө тэмцэгч"-ээр Д.Монголхүүг тодруулав

Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр. Ардчилсан намаас энэ өдрийг тохиолдуулан тайван жагсаал цуглаан зохион байгуулж байна. Энэ үеэрээ “Хүний эрхийн төлөө тэмцэгч” шагналаар “NoDoubleStandart” хөдөлгөөнийг зохион байгуулагч иргэн Д.Монголхүү, Д.Ганбат нарыг шагналаа. 

 

“NoDoubleStandart” хөдөлгөөнийг зохион байгуулагч Д.Монголхүү "Олон улсад хуулиар хамгаалагдсан хүний эрхийн хамгаалагч байдаг. Манай улсад сая батлагдсан юм шиг байна лээ. Гэнэтийн зүйл боллоо. Засгийн газартай хариуцлага тооцно. “NoDoubleStandart” хөдөлгөөн Өнөөдрийг хүртэл нэг ч өдөр эсэргүүцлээ зогсоолгүй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. “NoDoubleStandart” хөдөлгөөний залуус бүгд яллагдагчаар татагдсан байна. Хуулийг нэг стандартаар хэрэгжүүлэх хэрэгтэй. “NoDoubleStandart” хөдөлгөөний залуус өнөөдрийг хүртэл нэг ч хууль зөрчөөгүй" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ