Төрийн ордонд хүний эрхийн асуудлаар хэлэлцэж байна
Өнөөдөр буюу аравдугаар сарын 10-нд Хүний эрхийн олон улсын өдөр тохиож байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрхийн үндэсний форум-2021”-ийг “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” сэдвийн хүрээнд Төрийн ордонд зохион байгуулж байна.
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон болж тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсний 60 жил, Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдаж, улмаар Монгол Улсад хараат бус хүний эрхийн үндэсний байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа онцлог жил юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ