Д.Амарбаясгаланг генсекээр үлдээж, М.Энхболд, Сү.Батболд хоёрыг удирдах зөвлөлөөс хаслаа

Ардын намын 30 дахь Их хурлаас сонгогдсон Бага хурал нь өчигдөр хуралдлаа. Тус Бага хурлаас Ардын намын генсекийг сонгов. Намын дарга Л.Оюун-Эрдэнэ нь генсек Д.Амарбаясгаланг дахин нэр дэвшүүлжээ. Бага хурлын гишүүд нь ёсоор болгосон байна. Ингэж Д.Амарбаясгалан энэ албан тушаалд дөрөв дэх удаагаа сонгогдов.

Түүнчлэн Ардын намын Нарийн бичгийн дарга нарыг хэвээр үлдээхээр болсон байна. Тодруулбал, Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, Б.Тулга, Д.Сарангэрэл, Н.Энхбаатар нар үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.

Бага хурлын шийдэх ёстой бас нэг анхаарал татсан сонгууль бол Удирдах зөвлөлийг бүрдүүлэх юм. Намын шинэ дүрмээр Удирдах зөвлөлийг генсек, Нарийн бичгийн дарга нартайгаа нийлээд 36 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтжээ. Тэр дагуу 36 хүнтэй Удирдах зөвлөлийг сонгосон байна. Тус шинэ бүрэлдэхүүнд тус намын генсек, Нарийн бичгийн дарга дөрвөн хүн, УИХ-ын 23 гишүүн, гурван сайд, ЕТГ-ын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх болон Бага хурлын дөрвөн гишүүн багтжээ.

Энэ удаагийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн Ардын нам, Хувьсгалт нам хоёр нэгдсэний дараах бүрдсэнийг бараг хэвээр хадгалжээ.

Зайлшгүй шалтгааны улмаас орон гарсан гишүүд солигдсон байна. Гэхдээ энэ удаагийн Удирдах зөвлөлд Ерөнхий сайд, Ардын намын даргаар ажиллаж байсан хоёр эрхмийг багтаасангүй. Тодруулбал,

Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, Ардын намын 24, 28 дахь дарга М.Энхболд, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд, Ардын намын 26 дахь дарга Сү.Батболд нар намынхаа Удирдах зөвлөлөөс нэг дор хасагдлаа. Тэд Ардын намын Удирдах зөвлөлд бараг л “насаараа” суусан хүмүүс. Тэр утгаараа, бусад хүчин зүйлийн улмаас энэ хоёр эрхэм ямар ч байсан өөрсдийн саналаар Ардын намын Удирдах зөвлөлөөс хэзээ ч саналаараа татгалзахгүй байх шалтгаантай ажээ.

Тэгэхээр Ардын намын шинэ удирдлагууд “хасалт” хийчихсэн болж таарах гээд байна. Өөрөөр хэлбэл, Ардын намын 30 дахь Их хурлаар яригдсан “бодлого”-той холбоотойгоор хассан гэж тайлбарлах хүн олон байна.

Харин Ардын намын нөлөө бүхий, УИХ-д хэд хэд сонгогдчихсон “занхардуу” гишүүдээс нэлээд хүн Удирдах зөвлөлд оролгүй үлджээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, С.Чинзориг нарын гишүүд үлдсэн байна. Намын бүтцийн дараа яригдах өөр “бүтэц” бас бий. Тэд тэнд гарч ирж мэдэх юм.

Ардын намын Удирдах зөвлөлийн шинээр сонгогдсон гишүүд:

1. Д.Амарбаясгалан /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/

2. Ц.Чулуунзагд /МАН-ын нарийн бичгийн дарга/

3. Б.Тулга /МАН-ын нарийн бичгийн дарга/

4. Д.Сарангэрэл /УИХ-ын гишүүн, МАН-ын орон тооны бус Нарийн бичгийн дарга/

5. Н.Энхбаатар /МАН-ын Нарийн бичгийн дарга/

6. Г.Занданшатар /УИХ-ын дарга/

7. Т.Аюурсайхан  /УИХ-ын дэд дарга/

8. Д.Тогтохсүрэн /УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/

9. Д.Сумъяабазар /Нийслэлийн МАН-ын дарга/

10. Я.Содбаатар /ЕТГ-ын дарга/

11. С.Амарсайхан /УИХ-ын гишүүн/

12. Ц.Нямдорж /ЗГХЭГ-ын дарга/

13. Н.Энхболд /УИХ-ын гишүүн/

14. Ч.Хүрэлбаатар /УИХ-ын гишүүн/

15. Ц.Мөнх-Оргил /УИХ-ын гишүүн/

16. Ц.Даваасүрэн /УИХ-ын гишүүн/

17. С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/

18. Ж.Мөнхбат /УИХ-ын гишүүн/

19. Н.Учрал /УИХ-ын гишүүн/

20. Б.Саранчимэг  /УИХ-ын гишүүн/

21. Ж.Ганбаатар /УИХ-ын гишүүн/

22. М.Оюунчимэг /УИХ-ын гишүүн/

23. Б.Баярсайхан /УИХ-ын гишүүн/

24. Х.Булгантуяа /УИХ-ын гишүүн/

25. Б.Аубакер   /УИХ-ын гишүүн/

26. Э.Батшугар /УИХ-ын гишүүн/

27. Ж.Батжаргал /УИХ-ын гишүүн/

28. Г.Амартүвшин /УИХ-ын гишүүн/

29. Ц.Мөнхцэцэг /УИХ-ын гишүүн/

30. О.Буяннэмэх /Ерөнхийлөгчийн зөвлөх/

31. А.Ариунзаяа /ХНХ-ын сайд/

32. Ч.Номин /Соёлын сайд/

33. П.Баттөр / МАН-ын Бага хурлын гишүүн /

34. Г.Золзаяа  / МАН-ын Бага хурлын гишүүн /

35. Б.Оюунбилэг /МАН-ын Бага хурлын гишүүн/

36. Н.Уламбаяр / МАН-ын Бага хурлын гишүүн /

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ