Хүн амын 24 хувь нь нэмэлт тунд хамрагджээ
Манай улсын нийт хүн амын 70 хувь нь буюу 2262099 хүн коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд, 66 хувь нь буюу 2154593 хүн хоёрдугаар тунд хамрагджээ. Харин нийт хүн амын 24 хувь нь буюу 765 мянган иргэн дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан байна. Энэ нь нийт хүн амын 24 хувь юм. Сүүлийн үед нэмэлт тунд хамрагдаж байгаа иргэдийн идэвх нэмэгдэж байгаа. Түүнчлэн вакцинд хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд нийслэлийн бүх хороодод дархлаажуулалтын цэг ажиллаж байна. Улаанбаатар хотод 173 суурин, 20 явуулын, 14 түр цэгт иргэдийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж буй. Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар дархлаа сэргээх нэмэлт тун буюу гуравдугаар тунд иргэдийг хамруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ