Д.Амарбаясгаланг МАН-ын ЕНБД-аар улираан томилжээ
МАН-ын 30 дугаар их хурлаар Бага хурлын гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Улмаар өнөөдөр Бага хурлын шинэ гишүүд анхны хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг улираан томилох шийдвэр гаргажээ. Бага хурлын шинэ бүрэлдэхүүний тухайд Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Бага хурлын гишүүдээр сонгогджээ. Үүнд, Ахлах зөвлөх С.Лүндэг, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү нарыг томилоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ