Б.Жавхлан: Төмөр замаар ачаа бараа солилцох терминалыг Монгол талд барих бодлого баримталж байна
МАН-ын 30 дугаар их хурал үргэлжилж байна. Их хурлаар хэлэлцэж буй асуудлуудын нэг болох боомтуудын үйл ажиллагааны талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр "Бүх боомтуудад цаад талаасаа төмөр замууд ирчихсэн байгаа. Манайхаас өргөн төмөр замаа тавина. Цаад талаас нарийн зам орж ирсэн байгаа. Харин шилжүүлэн ачих терминалын хэлэлцээрүүдийг хийж байгаа. Энэ асуудлаа шийдээгүй бид 10 жил урд хөршөө хүлээлгэсэн. Дараагийн асуудал терминалаа аль талдаа барих юм. Мэдээж өртөг шингээх үүднээс энэхүү терминалыг наад талдаа барих бодлого барина. Урд талаас ямар саналууд ирэх болон ямар нөхцлүүд тавихаас хамааран хэлэлцээрийн дүнд аль талдаа байх нь шийдэгдэнэ" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ