УИХ-ын дарга тэргүүтэй БНЭУ-д айлчилсан баг ТУСГААРЛАЛТАД ОРЖЭЭ
УИХ-ын даргын Бүгд найрамдах Энэтхэг улс (БНЭУ)-д хийсэн албан айлчлал амжилттай, уулзалт үр дүнтэй болж, өнөөдөр (2021.12.06) эх орондоо ирлээ.
Баг бүрэлдэхүүн буунгуутаа шинжилгээ өгч, бүгд сөрөг гарсан байна.
Монгол Улсад нэвтрэхийг хориглосон жагсаалтад БНЭУ ороогүй ч айлчлалын баг бүрэлдэхүүнээрээ тусгаарлалтад оржээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-ын Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Веркаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын урилгаар 2021 оны арванхоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд БНЭУ-д албан ёсны айлчлал хийсэн юм.
Энэхүү айлчлал Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлэх, парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэх зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэн ярилцах, үр дүнд хүрэх ач холбогдолтой айлчлал боллоо гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолж буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ