Дэлхийн дулаарал хүний гадаад төрхийг өөрчилнө
Дэлхийн дулаарлаас улмаас хүний царай төрх өөрчлөгдөнө гэж Кембрижийн Их Сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэд өнгөрсөн сая жилийн хугацаанд хомосапиенсийн гадаад төрх хэрхэн өөрчлөгдсөнд дүн шинжилгээ хийж, ирээдүйн талаар таамаглал дэвшүүлсэн аж.
Судалгааг өөр өөр цаг үеийн болон дэлхийн өөр өөр бүс нутгаас 300 орчим хомосапиенсийн олдворт хийжээ. Дараа нь эрдэмтэд хомосапиенс бүр ямар цаг агаарт амьдарч байгааг тогтоосон байна.
Өнгөрсөн хугацаанд хүнийбиеийн хэмжээ хэд хэдэн удаа өөрчлөгдсөн болохыг судалгаагаар тогтоожээ. Энэ нь агаарын температуртай шууд холбоотой гэжээ. Хүйтэн цаг агаарт хомосапиенсийн бие томорч, дулаан уур амьсгалтай үед харин жижгэрч байжээ.
Хомосапиенс 300,000 жилийн өмнө Африкт үүссэн гэгддэг. Гэхдээ хомо төрөл нь нэлээд удаан оршин тогтнож ирсэн бөгөөд неандерталь хүмүүс болон хомохабилис, хомоэректус зэрэг устаж үгүйболсон бусад төрөл зүйлийг агуулдаг.
Хүн төрөлхтний удам угсааны хувьслын гол онцлог нь биеийн болон тархины хэмжээ нь нэмэгдсэн хандлага юм. Орчин үеийн хүн хомохабилисаас 50 хувиар илүү жинтэй бөгөөд тархи нь ч гурав дахин том юм. Гэсэн ч, эрдэмтдийн үзэж байгаагаар ирээдүйд энэ хандлага өөрчлөгдөж магадгүй аж.
Эрдэмтдийн үзсэнээр хүмүүсийн арьс, үс, нүдний өнгөний пигмент болох меланины хэмжээ ихэснэ гэж таамаглаж байгаа юм. Энэ нь ихсэх тусам хүний арьс хар өнгөтэй болох аж. Үүнээс гадна биеийн болон тархины хэмжээ бага зэрэг буурах магадлалтай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ