Л.Хэмилтон Саудын Арабын гранприд түрүүллээ

      Авто уралдааны "Формула-1"-ийн Саудын Арабын гранприд дэлхийн долоон удаагийн аварга, "Мерседес"-ийн Льюис Хэмилтон түрүүлэв. 36 настай англи нисэгч 50 тойрог замыг 2 цаг 6 минут 15 секундэд туулжээ. 
Хоёрт орсон "Ред Булл"-ын голланд нисэгч М.Ферстаппен 21 секундээр, гуравласан "Мерседес"-ийн В.Боттас 27 секундээр тэргүүлэгчээс хоцорсон аж.                          
 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хувийн дүнгээр Их Британийн Л.Хэмилтон, Голландын М.Ферстаппен нар 369,5 оноогоор хошуучилж, Финландын В.Боттас 218 оноогоор гуравт бичигдэж буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ