Болдуин “Зэв” киноны операторын үхлийн дараа анх удаа ярилцлага өгчээ
Америкийн жүжигчин Алек Болдуин оператор Галина Хатчинс нь буунд өртөж амиа алдсан “Зэв” киноны зураг авалтын үеэр зэвсэгтэй харьцах асуудал, аюулгүй байдлын талаар ямар ч мэдээлэл байгаагүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр АВС теле сувагт энэ хэргээс хойш анх удаа ярилцлага өгсөн байна.
“Ийм асуудал байгаа гэдгийг бид огт сонсоогүй. Хэрэв хүмүүсийг зохих албан тушаалд хөлсөлж авсан л бол тэднийг үүрэгт ажилтайгаа танилцсан байдаг гэж би боддог байлаа” хэмээн Болдуин ярьжээ.
Тэрбээр мөн хөдөлмөрийн хүнд нөхцөлөөс болоод талбай дээр өмнөх хүмүүс нь ажлөө өгөхөд дараагийн хүмүүсийг нөхөж авахад ч асуудал гардаггүй байсан гээд, өөрт нь “хүйтэн зэвсэг” буюу цэнэглээгүй буу гэж гар бууг өгснийг тэмдэглэжээ.
Энэ асуудлаар өөрт нь албан ёсоор хэрэг үүсгэнэ гэж нэр жүжигчин үзэхгүй байна. “Би шерифийн газартай, олон хүнтэй ярьсан. Хэрэг үүсгэх магадлал маш бага гэж байсан” хэмээжээ.
АНУ-ын цагдаагийн газар “Зэв” киноны зураг авалтын үеэр цэргийн зориулалтын сум хэрэглэсэн байж болзошгүй гэж үзэж байна. Нью-Мексико мужийн Санта-Фе хотын шерифийн байрнаас зураг авалтын багийн гишүүдээс мэдүүлэг авахад талбай дээр цэргийн зориулалтын сум хэрэглэж байсан гэдэг хэд хэдэн баталгаа олджээ.
Аравдугаар сарын 22-нд “Зэв” киноны зураг авалтын үеэр жүжигчин Алек Болдуин гар буугаар буудаж, оператор Галина Хатчинсын аминд хүрч, найруулагч Жоэл Соусыг шархдуулжээ. Гар бууг хоосон гэж байсан боловч сумтай байсан нь тогтоогдсон аж.
Эх сурвалж: Lenta updown.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ