Хятадууд АНУ-ын сүр дуулиантай өгөөмөр занг сэжиглэж байна

      Хятадын армийн "China Military" вэбсайтад нийтлэгдсэн  аналитик нийтлэлийн зохиогчид "Киевт зэвсгийн тусламж үзүүлж байгаа АНУ Зүүн Европ дахь геополитикын асуудлаа шийдэж байна" гэж дүгнэжээ. Тэд "Вашингтон хэдийгээр Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжихээ мэдэгдсэн ч энэ өгөөмөр зангийнх нь цаана далд санаа нуугдаж байгаа" хэмээн үзэж буй аж. Түүнчлэн "Украины армид зэвсэг нийлүүлэх нь аль хэдийнэ эвгүй байдалд орсон Киев, Москва хоёрын харилцааг хурцатгаж, Цагаан ордонд түүний геополитикын өрсөлдөгч ОХУ-ыг дарангуйлахад тусална" гэж уг нийтлэлд өгүүлсэн байна.                              
         "Украинд зэвсэг нийлүүлэх нь АНУ-ын батлан хамгаалах салбарт асар их ашигтай. НАТО Киев рүү зэвсгээ илгээж, Украины армийг барууны стандартын дагуу зэвсэглэж тоноглохоор шийдвэл тэд их хэмжээний мөнгө олох боломжтой" гэж нийтлэлд өгүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ