Германд хоёрдугаар сарын 20-ноос хойш хамгийн олон хүн эндлээ

    Сүүлийн 24 цагт ХБНГУ-д коронавирусээр 446 хүн нас барсан нь тус улсад COVID-19 анх илэрснээс хойших хоёр дахь үзүүлэлт болов. Хамгийн олон хүн эл өвчнөөр нас барсан тохиолдол хоёрдугаар сарын 20-нд бүртгэгдсэн юм. Тэр өдөр COVID-19-өөр 490 хүн хорвоог орхисон байна. Одоогийн байдлаар Германд коронавирусийн тохиолдол 6 сая гаран илэрч, 102 мянга гаруй хүн нас бараад буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ