Z үеийнхэн ямар алдартнуудаас загварын үлгэр дууриалал авч байна вэ?

Z үеийнхэн загварын урам зориг авч, хувцаслалтаас нь үлгэрлэн төрхөө бүрдүүлэх тал дээрээ Жижи Хадид, Белла Хадид, Женнер эгч дүүс, Зендея, Билли Айлиш, Кайа Гербер гэх алдартнуудыг нэн түрүүнд онцолдог. Мөн мэдээж Бейонсе, Рианна нар Z үед хамрагддаггүй ч өсвөр үеийнхний харж, үлгэрлэх дуртай оддын топ тавд ордог талаар 2020 онд Laybuy стартап компани өөрийн хийсэн судалгаан дээр үндэслэн мэдээллэж байсан. Тэгвэл бидний сайн мэдэх эдгээр хүмүүсээс гадна Z үеийнхэнд мөн шинэ нүүр царайнууд нөлөөлж эхэлжээ.

Оливия Родриго

Z үеийнхэн ямар алдартнуудаас загварын үлгэр дууриалал авч байна вэ? (фото 1)

Оливия Родриго нь анхны бүтээл болох Drivers License дуугаараа үнэнч шүтэн бишрэгчдийнхээ багийг бүрдүүлээд авсан. Энэхүү уран бүтээл нь АНУ, Их Британийн Billboard Hot 100 болон Billboard Global 200 чартуудад тэргүүлсэн юм. Түүнчлэн Оливия 18 насандаа Saturday Night Live шоунд оролцож, Sour цомгоо амжилттай гаргаад зогсохгүй цахим ертөнцөд дараагийн Билли Айлиш хэмээх нэрийг хүртээд байгаа билээ.

Уран бүтээлч маань олон хүний сонорыг мялаасан гайхалтай дуунуудыг хийснээс гадна загварлаг хувцаслах тал дээр дутахааргүй гоо зүйн мэдрэмжтэй гэдгээ тоглолтын хувцаслалт, street style төрхүүдээрээ батлан харуулдаг юм. Тэрээр 2000-аад оны хэв маягийн янз бүрийн хээтэй загвар, кроп топ, винтэж богино футболка, Erika Maish брэндийн ноосон эдлэлүүдээр төрхөө бүрдүүлэх дуртай. Мөн Оливия яг л өнгөлөг барби шиг хувцаслалтаас эхлэн sexy, глэм төрхүүдийг улаан хивсний ёслолууддаа бүрдүүлдэг бөгөөд эдгээрийг бүтээлцэхэд түүнд стилист Анна Хьюз-Чемберлен тусалдаг байна.

Z үеийнхэн ямар алдартнуудаас загварын үлгэр дууриалал авч байна вэ? (фото 2)
Z үеийнхэн ямар алдартнуудаас загварын үлгэр дууриалал авч байна вэ? (фото 3)

Чарли Дамелио

Z үеийнхэн ямар алдартнуудаас загварын үлгэр дууриалал авч байна вэ? (фото 4)

Өсвөр үеийнхний загварын үлгэр дууриалал авдаг гол эх сурвалжуудын нэг бол TikTok платформ билээ. Тэгвэл энэхүү олон нийтийн сүлжээнд бүжгийн бичлэгүүдээрээ 150 гаруй сая хүнийг татаж чадсан нь Чарли Дамелио юм. Тэрээр 17 насандаа TikTok-ийн тусламжтай өөрийн карьерийг эхлүүлсэн бөгөөд сүүлд хийсэн ажлуудаас нь дурдваас өөрийн эгч Дикси Дамелио болон ээж, аавынхаа хамтаар гэр бүлийнхээ өдөр тутмын амьдралыг харуулсан реалити шоугаа цацаж эхэлсэн билээ.

Чарли сул жийнс, hoodie, энгийн кроп топ, converse кетэндээ үнэнч байдаг ч сүүлийн үед ретро болон 2000-аад оны загварын чиг хандлагыг баримталж байгаа юм.

Z үеийнхэн ямар алдартнуудаас загварын үлгэр дууриалал авч байна вэ? (фото 5)
Z үеийнхэн ямар алдартнуудаас загварын үлгэр дууриалал авч байна вэ? (фото 6)

Мэдисон Бир

Z үеийнхэн ямар алдартнуудаас загварын үлгэр дууриалал авч байна вэ? (фото 7)

Мэдисон Бир нь 2012 оноос буюу 13 наснаасаа эхлэн алдартай дуунуудын cover-ыг хийж, YouTube хуудсандаа нийтэлдэг байсан. Улмаар түүний бүтээлүүдэд дуучин Жастин Бибер анхаарлаа хандуулан Twitter хуудсандаа хуваалцсанаар Мэдисоны нэр дэлхийд танигдаж эхэлсэн билээ. Энэхүү үйл явдлаас жилийн дараа л гэхэд тэрээр анхны уран бүтээлээ гаргасан байдаг. Одоо Мэдисон Epic Records-той гэрээ байгуулсан бөгөөд энэ арваннэгдүгээр сард АНУ-аар аялан тоглолтоо хийх юм.

Мэдисон Бирийн jogger өмд, дугуйчны шоорт, hoodie-г хослуулсан өдөр тутмын street style зураг цахим орчинд хамгийн алдартай нь. Түүнчлэн тэрээр улаан хивсний ёслолуудад биеийн галбираа тодотгосон даашинзуудаар гоёх дуртай.

Z үеийнхэн ямар алдартнуудаас загварын үлгэр дууриалал авч байна вэ? (фото 8)
Z үеийнхэн ямар алдартнуудаас загварын үлгэр дууриалал авч байна вэ? (фото 9)

СЭТГЭГДЭЛ БИЧИХ