Омикрон дэлхийн 23 оронд илэрлээ

           Анх ӨАБНУ-д илэрсэн коронавирусийн омикрон омог 23 улсад илрээд байгаа аж. Энэ тухай ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус лхагва гарагт Женевт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Тэрээр "Одоогийн байдлаар дэлхийн 23 оронд илрээд буй омикрон омог цаашид улам тарж, улсуудын тоо өсөх нь дамжиггүй" хэмээн мэдэгдлээ.
  АНУ бүхий л зүйлээр тэргүүлж байдаг улсын хувьд Омикроны халдвар тээсэн эхний тохиолдлыг ч өчигдөрхөн илрүүлэн тусгаарлах арга хэмжээг авчээ. Өмнөд Африкаас АНУ-ын Калифорния мужид нисэх онгоцоор 11-р сарын 22-ны өдөр ирсэн зорчигчоос дээрх халдвар илэрчээ. Харин уг зорчигч аль улсын иргэн байсан талаар дурьдаагүй бөгөөд анхаарал татсан зүйл бол уг зорчигч вакцины 2 тунд хамрагдсан байжээ. Одоогоор ямар нэр төрлийн вакцин гэдгийг мэдээллээгүй байна      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ