Гадаад хэргийн шинэ сайдыг М.Тэтчертэй зүйрлэв

   Их Британийн Гадаад хэргийн шинэ сайд Элизабет Трасс Эстонд айлчлахдаа танк хөлөглөж явсан нь Британийн хэвлэл мэдээллийнхэнд маш их сэтгэгдэл төрүүлжээ. "Сайдын манлайлах амбицын илрэл нь ерөнхий сайд асан Маргарет.Тэтчер (1925-2013)-ийн үйлдлийг дуурайсан хэрэг" гэж хэвлэлүүдэд бичиж буй ба "The Times" сонинд "Консерватив намын гишүүн Элизабет Трасс 1979-1990 онд Торигийн засгийн газрыг удирдаж байсан Тэтчерийн бодлогыг биширч буйгаа олонтаа илэрхийлж байсан билээ. "Төмөр хатагтай"-тай адилтгуулахын тулд зориуд танк хөлөглөсөн байж магадгүй" гэж бичсэн байна. Түүнчлэн тус сонинд Маргарет Тэтчерийн 1986 онд Германд айлчлахдаа танк хөлөглөж байсныг дурджээ.
No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ