Дунд сургуульд болсон буудалцааны талаар Ж.Байденд мэдэгджээ
Ерөнхийлөгч Жо Байден "Ойр дотны хүнээ алдсандаа төсөөлшгүй их уй гашуу амсаж буй гэр бүлүүдийн төлөө би бүх зүрх сэтгэлээрээ эмгэнэж байна" хэмээн хэлснийг NBC телевиз эшилжээ.
Мягмар гарагт буюу 11-р сарын 30-нд Мичиган муж улсын Детройт хотын зах дахь Оксфордын дунд сургуульд буудалцаан болж, гурван хүн хөнөөж, найман хүн шархдуулсан аж. Хагас автомат гар буугаар 15-20 удаа буудсан 15 настай сэжигтэнг одоогоор цагдан хориод байна. Гурван хохирогч тэндхийн сурагч бөгөөд нэг нь зургаан настай хүү, нөгөө нь 14 настай охин гэнэ. Шархдагсдыг эмнэлэгт хүргэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ