Омикрон 20 оронд илрээд байна

"Коронавирусийн шинэ омог дэлхийн 20 оронд илэрч, 226 тохиолдол бүртгэгдээд байна" хэмээн АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи мэдээлэв. 11-р сарын 29-ний байдлаар 18 оронд 205 тохиолдол илрээд байсан юм. Тэрээр энэ тоо цаашдаа тогтмол өснө гэдэгт тун ч итгэлтэй байгаа аж. Өмнө нь коронавирусийн омикрон омгийн хэвийн бус шинж тэмдгүүд мэдэгдэж байсан ба түүгээр халдварласан тохиолдолд үнэрлэх, амтлах чадвар алдагдахгүй, харин халуурч, тамир тэнхээ муудах л шинж тэмдэг илрэх гэнэ. 
Мөн халдварлагчдын дийлэнхийнх нь зүрхний цохилт ихэсдэг байна.                  
       Омикрон омгоор голчлон залуус халдварлаж буйг эмч нар онцолж буй. Уг омог анх илэрсэн ӨАБНУ-ын эмч нар залуусын дунд омикрон хурдан тархаж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ
Omicron variant: at least 20 countries, territories record cases

СЭТГЭГДЭЛ БИЧИХ