Oмикрон-штаммын гол аюулын тухай ярьжээ

    Хүний биеийн бий болгодог эсрэг биетүүдийн очиж бэхлэгддэг тэр хэсгүүдэд олон тооны мутаци байгаа нь омикрон-штаммын гол аюул болж байна. Энэ нь бусад штаммын эсрэг тогтсон дархлааг  омикроны эсрэг үр дүнгүй болгож мэдэх юм. 
Биологийн шинжлэх ухааны доктор, Жорж Мейсоны их сургуулийн (АНУ-ын Виржини муж улс) системийн биологийн сургуулийн профессор Анча Баранова ингэж ярьжээ. 
Гонконгод эмнэлэгт хэвтсэн омикрон-штаммын халдвар авсан өвчтөнүүд бүрэн вакцин тариулсан байсныг тэмдэглэсэн байна.  Энэ нь өмнөх вакцинуудын тогтоосон дархлаа омикроны эсрэг үр дүнгүй байхыг харуулж байж болох юм. 
“Эсрэг биетүүд S-уургийг итгэлтэй танихгүй, тэгээд ч вирусийг бүрхэж, түүнийг аюулгүй болгож чадахгүй болж байгаа хэрэг. Энэ нь хамгийн их аюул, тэгээд ч Гонконгод омикроноор өвчилсөн хүмүүс бүрэн вакцинд хамрагдсаныг бид мэдэж байна” гэж Баранова хэлжээ. 
Коронавирусийн В.1.1.529 штамм арваннэгдүгээр сарын 11-нд Өмнөд Африкт илэрсэн байна. 
ДЭМБ түүнийг аюултай штамм гэж хүлээн зөвшөөрөөд,  коронавиусээр өвчилж эдгэрсэн хүмүүс омикроны халдвар авч болохыг анхааруулсан юм. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ