О.Цэцэнцэнгэл аваргын алтан медаль хүртэж , манайхан гуравт оров
Энэ нь ОУЖБХ-ны "Их дуулга" ангиллын найман тэмцээнд оролцоод буй түүний хоёр дахь медаль юм. Парисын "Их дуулга"-д хүрэл медалийн оосроос атгаад алдсан тэрээр Бакуд хүрэл медаль хүртсэнийг бид мэднэ.
Хоёр алт, гурван хүрэлтэй манайхан багийн дүнгээр гуравт шалгарав. Тэдний өмнө хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэлтэй ОХУ, хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэлтэй Их Британи орлоо. Абу Дабигийн "Их дуулга"-д 41 орны 223 жүдоч зодогложээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ